- Баримт бичгийн загвар
- Нээлттэй баримт бичиг
Мэдлэгийн сан
Нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын бодлого нь “Смарт контракт Монголиа” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн зүгээс цахим баримт бичгийн системийн үйлчилгээг Харилцагчид үзүүлэхтэй холбоотой харилцаанд Талууд харилцан мэдээлэл хүлээн авах, тухайн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, дамжуулж болох нөхцөл, мэдээллийг хэрхэн хадгалах, хамгаалах, ашиглахтай холбоотой талуудын эрх, үүргийг тодорхойлно.
1. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
- 1.2 “Цахим баримт бичгийн систем”, “Цахим баримт бичиг”, “Бүртгэл”, “Дан систем”, “Харилцагч”, “Үйлчилгээ үзүүлэгч”, “Цахим гарын үсэг” гэж И-Баримт бичиг систем буюу www.egeree.mn платформын Үйлчилгээний нөхцөлд тодорхойлогдсныг тус тус ойлгоно.
- 1.1 “Харилцагчийн мэдээлэл” гэж Үйлчилгээ үзүүлэгчийн Үйлчилгээний нөхцөл болон энэхүү Нууцлалын бодлоготой танилцан өөрийн хувийн мэдээллийг ДАН системээр баталгаажуулсны үндсэн дээр өгч байгаа Харилцагчийн хувийн мэдээллийг;
2. ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
- 2.1 Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актын хүрээнд үйлчилнэ.
- 2.2 Харилцагч нь дор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Нууцлалын бодлогыг сайн дураар, өөрийн хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэн бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ
- 3.1 Харилцагч нь өөрийн и-мэйл хаягаар бүртгэл үүсгэж баталгаажуулалт хийгдсэний дараа нэвтрэх эрх үүснэ. Харилцагч нь системд нэвтэрч дараах мэдээллийг оруулсны үндсэн дээр бүртгэл үүсгэх бөгөөд энэхүү системийг ашиглах боломжтой болно. Үүнд:
- Оршин суугаа хаяг
- ДАН системийн баталгаажуулалт (ДАН системийн хүрээнд өгөгдөх хувийн мэдээлэл)
- Утасны дугаар
- Цахим гарын үсгийн баталгаажуулалт
- 2FA (2 factor authentication) буюу 2 фактор офентикэйшн баталгаажуулалт
- 3.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн дээрх мэдээллийг Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны зорилгоор цуглуулахаас гадна, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргэх, санал гомдлыг шийдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийцлийг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ашиглана.
4. МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА, ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
- 4.1 Харилцагч нь дээр дурдсан Үйлчилгээний нөхцөлд дурдсан Харилцагчийн мэдэгдэл болон баталгааг үүгээр мөн давхар өгч байгаа болно.
- 4.2 Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөлийн хүрээнд Харилцагчаас өгсөн хувийн мэдээллийг зөвхөн уг үйлчилгээний зорилгод, уг Нууцлалын бодлогын 2.1-т дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хадгалж, хамгаалж, ашиглах бөгөөд Харилцагчийн зүгээс өөрийн хувийн мэдээллээ энэхүү Нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөл, журмын зорилго, агуулгын хүрээнд ашиглах бүрэн эрхийг Үйлчилгээ үзүүлэгчид үүгээр олгож байгаа болно.
- 4.3 Үйлчилгээний нөхцөл журмыг “хүлээн зөвшөөрч” уг үйлчилгээг хэрэглэж, ашиглаж байгаа бүхий л хугацаанд Харилцагчийн хувийн мэдээлэл нь уг үйлчилгээний зорилго, чиглэлийг ханган, биелүүлэхэд ашиглагдах бөгөөд үүнээс өөр зорилгоор Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй болно.
- 4.4 Харилцагчийн зүгээс өөрийн хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийг энэхүү Нууцлалын бодлого, уг үйлчилгээний Үйлчилгээний нөхцөл журмыг хүлээн зөвшөөрч, өөрийн бүртгэлтэй хаягийг баталгаажуулснаар Үйлчилгээ үзүүлэгчид олгосон гэж үзнэ.
- 4.5 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах зэрэгтэй холбогдох бүхий л үйл ажиллагааг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.
5. НУУЦЛАЛ, ХАРИУЦЛАГА
- 5.1 Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Нууцлалын бодлого, уг үйлчилгээний Үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад байдлаар Харилцагчийн хувийн мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, хамгаалах, бусад этгээдэд задруулах буюу гуравдагч этгээдэд мэдээлэхийг хориглоно.
- 5.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж, гарын үсэг болон бусад холбогдох хувийн мэдээллийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлнэ.
- 5.3 Үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагч нь уг үйлчилгээний Үйлчилгээний нөхцөл, журам болон энэхүү Нууцлалын бодлогын хүрээнд харилцан хүлээн авсан мэдээллийг эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд заасан зорилгоос өөр зорилгоор ашигласан тохиолдолд эсрэг талдаа учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасан зохицуулалтын хүрээнд хариуцлага хүлээж, барагдуулж ажиллана.
--------- § ---------
Компани
- Бидний тухай
- Ашиглах заавар
Холбоо барих
- Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Эко Интернэйшнл тауэр 2101 тоот
- [email protected]
- +976 72724747
Copyright © 2025 Smart Contract Mongolia LLC